Мэдээллийн хамгийн эрчтэй, багтаамжтай бас өвөрмөц, хэрэглэхэд хялбар "Inet" вэб сайт "Монгол ньюс" группын дэргэд мэндэлж буйг хамтран ажиллах хэн бүхэнд дуулгахад таатай байна.
"Inet" сайт нь та бүхний цахим ертөнцийн хэрэгцээнд бүрэн нийцэж, мэдээллийг аль ч төрлөөр (блог, нийтлэл, гэрэл зураг, санал зөвөлгөө, ярилцлага, мэдээ, сурвалжлага г.м) бизнесийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах бүхий л бололцоог нээж байгаа юм.
Манай сайтын бусдаас ялгарах гол онцлог бол мэдээллийг хэнд ч ойлгомжтой, хараад л ойлгох фото- гэрэл зурганд тулгуурлан мэдээллэх тэрхүү гайхамшигт оршиж байна.
Хэвлэл, мэдээллийн Монголын хамгийн том төв болсон "Монгол ньюс" группын туршлагад тулгуурлаж, олонд танигдсан фото бусад сэтгүүлчдийн оролцоо хамтарсан болохоор "Inet" сайт богино хугацаанд мэргэжлийн түвшинд хүрч та бид бүгд хамтдаа хамгийн хүчирхэг мэдээллийн шинэ бүтцийг босгож чадах юм.
Та "Inet" web сайтаас
I-Photo - Энэ бол мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогч хэнд ч болов таатай боломжийг нээж өгөх юм. Танд өөрийн бүтээлээ бусдад дэлгэх "Урлан" бий болголоо. Энд ирсэн бүтээлүүдээс бид улирал болон жилийн эцэст шилдэг бүтээлийг шалгаруулж байх юм.
Мэдээ - Өдөр тутмын дотоод, гадаад мэддээллийг цаг тухайд нь хамгийн шилдэг бас сонирхолтой фото зургаар үйл явдлын товч оновчтой тайлбарын хамт хүлээн авах боломжтой.
Э-шуудан - SMS илгээх мөн та өөрийн авсан фото зургийг, мэдээллийг хэзээ ч дамжуулж болно.
I-Блог - Өөрийн санал бодлыг ямар ч хэлбэрээр бусадтай хуваалцах блог бичиж болно.
Newswire.mn - Энэ бол "Inet" сайтын бас нэг давуу тал. "Inet"-ийн англи хэл дээр гардаг хувилбар. Таны бүтээл нийтлэл болгон англи хэлээр дэлхий дахинд хүрэх боломж гэсэн үг. Ийм ховор бололцоог хэн алдахыг хүсэх билээ. Би, чи, та, бид бүгдээрээ "Inet"-ээр дамжиж Монголдоо төдийгүй хилийн чанадад гарцтай болох юм.
Бидний ойрын зорилт:
I-Music: Гарцыг удахгүй байрлуулна. Эндээс дуртай дуу хөгжмөө сонсох, захиалах, клип үзэх, караоке дуулах боломжтой.
I-Video: Дэлхийн болон Монголын шилдэг кино, тайз дэлгэцийн бүтээлүүдийг үзнэ.
"INet"-ийн үйлчилгээний гол нөхцөл
Та манай вэб сайтад зочлохдоо, хамтрахдаа бусдыг дайран доромжлох, хувь хүний нууц, нэр төрд халдах зорилгоор ашиглахгүй байхыг шаардана. Ийм мэдээллийг "Inet"-ийн зүгээс байрлуулахгүй, устгах эрхтэй юм.