iNet.mn дагах

2019 оны ОНЦЛОХ 24 үйл явдал

1. "МАНАН дэглэмийн эсрэг жагсаал"
Өнгөрч буй 2019 оны эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн "МАНАН дэглэмийн эсрэг" жагсаалыг зохион байгуулав. Жагсаалын гол зорилго нь УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцруулах байв. Үүнд дунджаар 25 мянга орчим хүн цугласан бөгөөд ойрын жилүүдэд болоогүй олон тооны хүн оролцсон гэж зарим эх сурвалж үзэж байв. Жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл өргөн барьж, үүнийг гишүүд дэмжсэнээр УИХ-ын дарга М.Энхболд огцорсон. Дараа нь Г.Занданшатар УИХ-ын дарга болж, эл тэмцэлд толгойлж оролцсон гишүүдийн нэг болох Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын албан тушаалд очсон юм.
2. Хугацаат цэрэг амь насаа алдав
Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан мэдээлэл олныг шуугиулав. Шүүхийн шийдвэрээр цэргээ зодсон гэх ротын удирдлагуудыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэв. Харин ангийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
3. Их найрагч таалал төгсөв
Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн сар шинийн баярын шинийн нэгний өглөө таалал төгсөв.
4. Гялгар уутыг хэрэглээнээс халав
Энэ жил иргэдийн хэрэглээнд гарсан нэгэн том өөрчлөлт бол нэг удаагийн гялгар уутнаас татгалзсан үйл явдал байв. Засгийн газрын хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргахгүй байх шийдвэр гаргасан. Гялгар уут нь 100-500 жил хөрсөнд задардагүй, хөрс үржүүлж, байгаль орчин бохирдуулахаас гадна хорт хавдар үүсгэх, генийн өөрчлөлтөд оруулах зэрэг эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг. 
5. Эрдэнэт үйлдвэрийн 49/51
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотойгоор ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпорац"-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг энэ оны гуравдугаар сард баривчилсан. Дараа нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон байдаг. Онцгой дэглэм өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Харин хуурамч бичиг баримт бүрдүүлэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн өрийг Монголын төр барагдуулсан юм.
6. "Эко Алтан Заамар"
Өнгөрсөн гуравдугаар сард “Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нуралт болж зургаан хүн дарагдсан. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан бол үлдсэн дөрвөн иргэний цогцсыг онцгой байдлын аврагчид маш хүнд нөхцөлд хүйтэн усанд зургаа хоногийн турш шумбалт хийж байж гаргаж авсан юм. Ослын шалтгааныг "компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн хүмүүс, инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй" хэмээн дүгнэсэн юм. Харамсалтай үйл явдалтай холбоотойгоор Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тус уурхайн зөвшөөрлийг цуцлахаа мэдэгдсэн байдаг. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй нэрээ "Бүрдэл майнинг" болгон өөрчилжээ.
7. "Капитал банк" дампуурч, иргэдийн татвар замхрав
Төлбөр гүйцэтгэх, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд "Капитал банк"-ийг албадан татан буулгах шийдвэр гаргасан. Банкны дампуурлыг зарлах үед чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг буюу нийт зээлийн багцын 80 хувьд, хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрснийг зарлаж байв. Монголбанк цаг алдалгүй арга хэмжээ аваагүйгээс байдал ийм дээрээ тулж, Нийгмийн даагалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум төгрөг хэрхэх нь тодорхойгүй байна. “Капитал банк”-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн тул хөрөнгийг нь борлуулах боломжгүй болж, ийнхүү хохирлыг барагдуулах ажил гацаанд ороод байгаа юм.

8. Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр нас барав
АН-ын дэд дарга асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордны нэг давхарт учир битүүлэг байдлаар амиа алдсан нь олон нийтийг цочирдуулав. Тэрбээр олон улсын авто уралдаан зохиох хуралд оролцож яваад ийн амиа алдсан юм. Тухайн үед болсон үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярихдаа “Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би. Тэр үед манай өрөөнд орж авто спортын холбооны талаар ярилцсан” хэмээн хэлсэн нь тэрбээр хардлагын гол бай болоод байна. 
9. "#Pray4Dulguun"
Нэгэндээ халуун сэтгэлээ дэлгэсэн олон нийтийн бодит алхам бол Pray4Dulguun хөдөлгөөн байлаа. Уг хөдөлгөөнөөр бид залуу хойч үе, элэг нэгтнийхээ төлөө хэрхэн нэгдэж чадахаа харж, ойлгож авсан юм. 
10. Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавилаа
Нефтийн үйлдвэрийн шавыг тавьж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэллээ. Тус үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр барих юм. Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын ажлын байр шинээр бий болох тооцоог албаныхан гаргажээ. Газрын тосны нөөцийн хувьд эхний тогтоогдсоноор 40 жил ашиглаж боломжтой юм.
11. Допингтой наадам
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрч шуугиан тарив. Түүний шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагын “Хориглосон жагсаалт-2019” жагсаалтад багтсан S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн. Э.Оюунболдын хувьд өөрөө шинжилгээг сольсон, санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.  Энэ асуудал өнөөдрийг хүртэл тодорхой шийдэгдээгүй байна.
12. 23 лицензийг цуцлав

Энэ онд Засгийн газар уул уурхайн зарим компанитай "дайн" зарлах шиг болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль экологийг сүйтгэсэн 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргав. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 2 тусгай зөвшөөрөл, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулж байсан "Саусгоби сэндс" компанийн эзэмшиж байсан 3 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
13. Халх голын 80 жил ба В.Путины айлчлал
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан юм.

Ингэснээр Монгол Улсын хувьд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орон хоёр болж байна. Монгол Улсын хувьд хамгийн анхны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орон бол БНХАУ билээ.
14. Монгол-АНУ Стратегийн түншлэл
Ерөнхийлөгчийн наймдугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн түншлэл тогтоож, АНУ Монголын хувьд стратегийн түншлэлтэй тав дахь улс болсон. 
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр "Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой"-г онцлон хэлж байлаа.
15. Шинэ гүүр - "Муруй гүүр"
Энэ онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг бол Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбон 470 метр урттай, дөрвөн эгнээ бүхий гүүр босгосон явдал байв. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 42.3 сая ам.долларын санхүүжилтээр босгожээ. Гүүр ашиглалтад орохын өмнө цахим орчинд тавигдсан гүүрний муруйж, далийсан байдалтай харагдах зураг олны шүүмжлэлд ихээхэн өртсөн юм.
16. Монгол Улс дахин сааралтав
Парис хотноо хуралдсан Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF /Financial Action Task Force/ Монгол Улсыг цаашдаа хяналтад байх орны жагсаалт буюу “Саарал” жагсаалтад орсон. Саарал жагсаалтад орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.
17. Д.Одбаяр "өгзөг базсан" хэрэгт холбогдов
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-д байцааж буй талаар мэдээлэл нэг л өглөө БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдах нь тэр. Албан ажлаар Индонез улсыг зорьсон тэрбээр дамжин нислэгийнхээ үеэр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн талаар мэдээ цацагдаж, хэсэгтээ л хэвлэлийн од болов. Хилийн хориг тогтоолгож, нислэгийн аюулгүй байдал зөрчсөн хэмээн мөнгөн торгууль төлж ирээд Д.Одбаяр даргын суудлаа өгсөн ч гишүүнээсээ явсангүй.
18. 800 орчим хятад иргэн баривчлагдав
Тагнуулын ерөнхий газраас БНХАУ-ын 800 орчим иргэнийгсаатуулж, улмаар БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн явдал энэ жилийн дуулиантай үйл явдлын нэг яах аргагүй мөн. Дээрх иргэдийн хувьд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн. Тэдгээр иргэдийг Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн орж ирсэн гэж хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн.
19. Сайжруулсан түлш ба арван хүний амь

Энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Агаарын бохирдлыг бууруулахаар хийж буй дорвитой ажлуудын нэг нь энэ боловч, угаарын хийн хордлогын улмаас арван хүн амиа алдав. Аравдугаар сарын 4-ний шөнө угаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдсон. Хэдийгээр тийм ч, сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш агаар дахь  PM2.5, PM10 тоосонцор бараг тавин хувьтай буурсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн юм.
20. Баавгай буусан намар
Аравдугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав, хүү хоёрыг баавгай барьсан үйл явдал олныг түгшээв. Уг хэрэг аравдугаар сарын 1-нээс 2-ныг шилжих шөнө болсон бөгөөд аав хүү хоёр гэртээ унтаж байжээ. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас авсан мэдээллээр аав хүү  хоёрын биеийн зарим хэсгийг шороонд булсан байсныг олсон байна. Сэлэнгэ, Хэнтий орчмын баавгайнууд иргэдийн суурьшиж байгаа газарт ийн халдах болсныг зуншлага оройтсонтой холбон тайлбарлаж байв.

21. Монгол Улс "Токио-2020"-т сагсан бөмбөгийн төрлөөр оролцхоор боллоо
Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпийн эрх авч, шууд оролцох эрхтэй дөрвөн багийн нэгээр тодорсон нь дурдахгүй өнгөрч болохгүй үйл явдал билээ. Арваннэгдүгээр сарын эхний өдөр сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг зарласан бөгөөд манай эмэгтэй багтай ОХУ, БНХАУ, Румын улсын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпод оролцох эрхтэй болсон нь яахын аргагүй дуулиан тарьж, бахдал төрүүлсэн үйл явдлын нэг юм.  
22. Дэлхийг байлдан дагуулсан “The Hu” хамтлагыг “Чингис хаан” одонгоор шагналаа

Хүннү рок урсгалыг шинээр гаргаж, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө, төрхийг бий болгож буй "Тhe Hu" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагналаа. Ерөнхийлөгч зарлигтаа хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог, хамтлагийн дөрвөн гишүүн, менежерүүд, хөгжимчид 11 хүний нэрийг багтаасан юм. "The Hu" хамтлаг өдгөө АНУ-д аялан тоглолт хийж яваа бөгөөд "Чингис хаан" одонг продюссер Б.Дашдондог гардлаа.
23. Эцэг хуулийг өөрчлөв
1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, оролдлогыг сүүлийн гурван парламент дамжиж хэлэлцсэний эцэст 2019 оны Намрын чуулганаар нэмэлт, өөрчлөлтийг баталсан.
Ингээд Үндсэн хуулиа баталсан 95 жилийн ойн өдөр буюу арванэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчлон баталгаажуулсан юм. Үндсэн хуулийн 19 зүйл, 36 хэсэгт өөрчлөлт орсон. Тухайлбал, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, Засгийн газрын өргөн барьсан төсвийн зардлыг УИХ дур мэдэн нэмэгдүүлэхгүй байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа томилох болон бүрэн эрхийг заагласан, Шүүхийн сахилгын хороо ажиллуулах гэх мэт олон чухал өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаж чадсан билээ.
24. Байгалийн түүхийн музейн 65 жилийн түүх салхинд хийслээ
Зургаан жилийн өмнө барилга нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас үүдээ барьсан Байгалийн түүхийн музейг энэ оны сүүлийн сард газрын хөрстэй тэгшилж, 65 жилийн түүхийг шороонд буллаа. Мөн тавдугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжсэн бөгөөд үүнээс гурван сарын дараа Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглалтад ортол Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэж, одоогийн газарт нь Чингис хаантай холбоотой Монгол нутагт байгаа өв соёл, түүхийн олдворууд, бүхий л судалгааны гол төв зангилаа болгох Чингис хааны музейг байгуулах шийдвэрийг гаргасан юм.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:41

    Cuando esto sucede, su cerebro se “entrena” para no solo esperar sino, en cierto modo, necesitar ese tipo de experiencia para lograr la excitación y el clímax. En general, los especialistas en medicina familiar (médicos de cabecera especializados) son junto a los urólogos los cardiólogos y los psiquiatras son los más formados para la valoración, manejo y tratamiento de la disfunción eréctil. Comprar viagra generico sin receta

    Sin embargo, recuerde que una vida sexual saludable es parte de una vida saludable. Donde comprar viagra generico en españa

    En el tratamiento el papel de la pareja es básico, el profesional necesita de la colaboración de la pareja del paciente (si es estable) y es necesario darles una serie de pautas a tener en cuenta y a practicar ante los encuentros sexuales. Comprar viagra generico sin receta

    Cuando esto sucede, su cerebro se “entrena” para no solo esperar sino, en cierto modo, necesitar ese tipo de experiencia para lograr la excitación y el clímax. En general, los especialistas en medicina familiar (médicos de cabecera especializados) son junto a los urólogos los cardiólogos y los psiquiatras son los más formados para la valoración, manejo y tratamiento de la disfunción eréctil. Donde Comprar viagra generico sin receta

Сэтгэгдэл үлдээх

Үйрмэгний төлөө тэмцэлдэж буй хулгануудын зураг шилдгээр шалгарчээ

13/02/2020, 18:44

Д.ДАМБА-ОЧИР: У.Хүрэлсүх “Сонгуулиар хандив авахгүй” гэсэн нь “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан х

13/02/2020, 17:57

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо

13/02/2020, 17:51

Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

13/02/2020, 15:41

"Алсын хараа-2050" баримт бичгийг улс төрийн есөн намд хүлээлгэн өгөв

13/02/2020, 15:40

Замын-Үүдэд саатуулагдсан 106 хүн гэртээ харихаар боллоо

13/02/2020, 15:39

“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

13/02/2020, 15:35

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болов

13/02/2020, 11:11

Цамбагарав зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлав

13/02/2020, 11:10

Д.АРИУНАА: ТАЙВАН ОРЧИНД ЗУРГАА ЗУРАХ ДУРТАЙ

13/02/2020, 11:03

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварыг оношлох 1000 оношлуур хүлээн авлаа

13/02/2020, 10:48

Цахим орчинд ташаа мэдээ тараасан иргэнийг шалгуулна

13/02/2020, 10:44

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

12/02/2020, 15:05

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарсан эсэхийг шалгаж байна

12/02/2020, 12:52

ЭМЯ: 7 хүнийг тусгаарлаж, коронавирусийн халдвар авсан эсэхийг шинжилж байна

12/02/2020, 12:50

Цагаан сар тэмдэглэхгүй гэвэл онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай

12/02/2020, 12:48

ХАР ЗУРАГ: МАН-аас орон нутаг дахь 20 тойргийн 52 мандатыг ХЭН ХЭН ЭЗЭМШИХ ВЭ

12/02/2020, 12:46

Ч.Ганбат: Монгол хүлгийн хийморь ивээн бүтээл маань дэлхийд эхний гуравт багтлаа

12/02/2020, 11:35

ЦАЙ ВЕНЬРУЙ: МОНГОЛ НӨХДИЙН САЙХАН СЭТГЭЛ, САЙН ҮЙЛСИЙГ ХАРААД БИД МАШИД СЭТГЭЛ ХӨДӨЛЖ БАЙНА

11/02/2020, 18:25

НӨАТ-ын буцаан олголт авч байгаа хүмүүс С.Баярцогтод талархах хэрэгтэй...

11/02/2020, 17:54

Эрдэнэт үйлдвэр энэ онд том төслүүдээ эхлүүлнэ

11/02/2020, 17:47

Д.Сарангэрэл: Иргэдийн 87 хувь нь Цагаан сар тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналтай байна

10/02/2020, 18:15

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

10/02/2020, 18:14

“Дэлхийд алдартай 130 сэтгүүлтэй хамтардаг, 204 орны 500 мянган хэрэглэгчтэй WORLD PLUS”

10/02/2020, 10:58

Коронавирусийн халдвартай хүний тоо нэг хоногийн дотор 3062-оор нэмэгдэж 40 мянгыг давжээ

10/02/2020, 10:52

"Parasite" кино анхны Оскарын шагналаа хүртэв

10/02/2020, 10:46

Эрээнхот: Халдвар тархсан газраас ирсэн иргэдийг албадан буцаана

10/02/2020, 10:23

Д.Сумьяа “Парисын Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэв

10/02/2020, 10:22

Гудамжинд нус, шүлсээ хаявал Зөрчлийн хуулиар торгоно

10/02/2020, 10:19

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

10/02/2020, 10:16

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13