iNet.mn дагах

“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдорж: Манай үеийнхний зул “задарлаа” гэдэг үг үнэн бол маш сайн байна

Гүн галуутайн “Болор цом-37” наадам тун чиг хөгжүүн, сэтгэл дүүрэн боллоо. Учир нь олон жил нөхөрлөж байгаагийн зэрэгцээ нэгэн дээвэр дор ажил, амьдралаа өрнүүлж буй Батдоржийн Жамбалдорж, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш нар түрүүлж, айрагдсаных болохоор тэр биз ээ.
2020 оны анхны даваа гараг буюу өнөө өглөө Б.Жамбалдорж найруулагчтай эфирт нь цаг товлон уулзлаа.
-“Болор цом”-ын эзэн боллоо ч өнөөдрийн ажил үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Аливаа зүйл энгийн байх тусмаа сайхан даа ...  
-Тийм шүү. Хүнээс илүү гавьяа байгуулсан биш дээ. Энэ их сайхан байгууллагад ажиллаж, сэтгэл нэгтэй олонтой нөхөрлөж байгаагийнх. Мөн цалин авч, амьдралаа хөгжүүлж байгаагийнх өөрт оногдсон ажлаа хийсээр л байна. Өглөө 05:00 цагт ажил дээрээ ирж эфирээ нээсэн. 


МҮОНР-гийн 2020.01.06-ны "Өглөө хөтөлбөр"-ийн багийн бүрэлдэхүүн  
-Ажил дээрээ цомоо авч ирсэн гэсэн ...
-Тийм. Монголын радиогоос олон ах нар маань цомын эзэн болсныг та мэдэж байгаа. Тодруулбал, Ц.Чимэддорж, Б.Мягмаржав, А.Эрдэнэ-Очир. Тэд маань өнөөдөр тэнгэр болсон ч орлоод үлдсэн Ц.Бавуудорж ах минь байна. Ийм их гэгээн авшиг шингэсэн газар ажиллаж байгаадаа би маш их бэлгэшээдэг. Найрагч ах нарыгаа дурсч, хүндэтгээд өрөөнд нь цомоо түр байрлуулсан байгаа. Учир нь адислах гэж тэр л дээ. Жүжигчин, дуучид том шагнал хүртэхээрээ анх ажиллаж байсан болон ажиллаж байгаа өргөөгөөрөө эхэлж ордог юм билээ. Түүн шиг л би ингэж бодсон юм.
-Гүн галуутайн тэнгэр дор цом гардлаа. Анх нэрээ сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Яг үнэндээ түрүүлнэ гэж бодоогүй байсан болохоор маш их цочирдсон. Дараа нь нүд бүрэлзээд, нулимс өөрийн эрхгүй асгарчихсан. Айргийн тавд би Т.Баянсан ах, буриадын сайхан найрагч Ц.Энхжаргал ах, Э.Гантулга, О.Цэнд-Аюуш андуудтайгаа тунаж үлдсэн. “Тэдний нэг нь л түрүүлнэ дээ” гээд хараад зогсч байлаа. Гэхдээ О.Цэнд-Аюушийгаа түрүүлээсэй гэж бодож байсан.
-Цомын эзэн болоход Их Д.Нацагдоржийн тэнгэр харлаа гэж бэлгэшээж байна уу, ээждээ зориулсан шүлгээрээ хүртсэн болохоор ижийгээ ивээлээ хэмээн таамаглав уу?
-Аль аль нь байх. Гэхдээ жинлээд үзвэл ижий минь л тэнгэрээс илүү тод харсан байх.

-Та энэ наадамд гурав дахь удаагаа оролцоод аваргуудын эгнээнд багтлаа. Зарим найрагчийн хувьд харьцангуй богино хугацаанд энэ өндөр амжилтын эзэн болж байна ...
-Ингэж хэлж болно л доо. Оюутан байхдаа шүлгээ өгөөд тэнцээгүйг тооцвол зургаан жил болжээ гэсэн үг. Гэхдээ хамгийн тод жишээг хэлэхэд Б.Ичинхорлоо эгч 1990, 1991 онд хоёр удаа оролцохдоо хоёуланд нь түрүүлсэн байдаг. Тэгэхээр юм гэдэг сонин байгаа биз.   
-Та шинэ оны босгон дээр “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Үүнийг “Яруу найрагт гал нь болж чадахгүй ч тос нь болж явна” хэмээн хэлдэг сэтгүүлч Л.Цэрэнжаргал ивээн тэтгэж хэвлүүлсэн юм билээ. Уг номоо цомоороо мялаалаа даа ...
-Харин тэглээ. Их баярлаж байна. 
-Мэдсэн бол наадмын дараа хэвлүүлдэг байж дээ ...
-Яагаад.

-“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдорж гээд нүүрэн талд нь дурайтал сийлэхгүй юу ...
-(инээв.сурв). Нээрээ тийм ч юм уу. 
-Та оролцсон наадмуудаа эргэн дурсвал ...
-2018 онд Говь-Алтай аймагт зохион байгуулагдахад анх удаа шилдэг 30 яруу найрагчийн тоонд багтсан. Нэгийн даваанд Ховдын тариаланч, малчдын амьдралын өдөр тутмын ахуй, үйл явдлыг харуулсан “Тарвас” хэмээх шүлэг уншаад хасагдаж байлаа (инээв). Хэдийгээр хасагдсан ч залуу хүний хувьд надад маш их урам зориг өгсөн. Өнгөрсөн жил “Боржигон голомт-Болор цом 36” наадамд тусгай байр хүртэхэд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа эгч маань “Олон түмнээ “Тарвас” хэмээн алдаршсан Б.Жамбалдорж” хэмээн бахархан дуудаж байсан санагдана. Харин энэ жил “Жамын цас” гэдэг шүлгээрээ “Болор цом”-ын эзэн боллоо.
-“Жамын цас” шүлгийнхээ сэдлийг хэрхэн олсон бэ?
-Цастай өдөр байсан гэж худлаа хэлэхгүй ээ. Нар ээсэн сайхан зуны өдөр гэртээ зурагт үзээд сууж байлаа. Тэгээд гэрийнхээ унь руу харсан чинь “Ийм сайхан бургасан унь баруун Монголоос өөр газар байдаг бил үү, нээрээ бургасан унь чинь хотолздог болохоос хугардаггүй шүү дээ” гэсэн бодол төрсөн юм. Тэгээд л
Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон... гээд анхны мөртүүд орж ирсэн дээ.  Ер нь би ямар нэгэн уралдаан тэмцээнд зориулж шүлэг бичдэггүй. Цом хүртсэн шүлэг минь цасны мөн чанарыг задалсан, мөнх бус хүний амьдралын эргэлтийг дуулснаараа онцлог болсон. Өөрөөр хэлбэл, жамын тухай дуулсан юм. Алслагдсан буйдхан нутгийнхаа, баруун Монголчуудынхаа ахуйг дүрсэлж гаргасан нь олонд хүрсэн байх. Энэ наадамд зочилж ирсэн Ардын уран зохиолчид маань “Өнөөдөр чиний цас хамгийн сайхан хаяллаа” гэж хэлж байгаа нь сайхан байна.

-Энэ жилийн “Болор цом”-оор залуу үеийнхний зул задарч, шинэ үе эхэлж байгааг чангаар дуулгалаа гэж зарим хүн ярьж байна ...
-Залуучууд маань дор бүрнээ л бүтээл туурвилаа хийгээд явж байна. Хүмүүс энэ удаагийн “Болор цом”-ын талаар янз бүрийн л дүгнэлтүүдээ өгч байгаа харагдсан. Ямартай ч “Залуу үеийнхний зул задарлаа” гэдгийг нэлээдгүй хүмүүсийн амнаас сонслоо. Аливаа юмс, үзэгдэл цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэ зүйлс орж ирдэг нь жам юм. Манай үеийнхний зул задарсан бол маш сайн байна. Олон хүн тэгж итгэл хүлээлгэж байгаа бол дор бүрнээ бид хичээх хэрэгтэй болов уу. Гэхдээ бидэнд ах, эгч нараасаа сурах зүйл асар их бий. Ямар ч эрдэнэ гадуураа барагтайхан бааданд боолгосон бол түүн дотор эрдэнэ буйг хэн ч мэдэхгүй. Сэтгэл доторх эрдэнээ бид өөрсдөө өнгөлж, гялалзуулж байх ёстой.
Манай найзууд “Чи тайзан дээр шүлэг уншихдаа микрофондоо хэтэрхий ойртохгүй, хэтэрхий холдохгүй сурамгай юм аа” гэхээр нь “Би чинь дууны найруулагч шүү дээ. Микрофонтой яаж харьцахаа мэддэг” гээд инээдэм болсон. Мөн “Чи үгээ их сайхан тод хэлэх юм. Үгийн уналт, босолт гоё байна” гэхээр нь “Жүжигчнээр ярианы уран чадварын хичээл заалгаж, нутгийн аялгаа марттал амандаа шагай хүлхэж байлаа” гэхэд манай хэд толгой сэгсрээд инээлдээд байсан. Оюутан ахуй цагтаа сурсан зүйлс минь шүлэг уншихад нөлөөлдөг байх.
-Утга зохиолын залуу үеийнхэн дотно нөхөрлөцгөөдөг. Нөхдийнхөө тухай ярихгүй юу?
-Цагийн эрхээр бие биенийхээ эцэг, эхээс ялгаагүй болтлоо дотносдог юм биш үү. Хэдэн жилийн өмнө бол найз нөхөд гэхээр нэг газар цуглаж ууж иддэг давилуун үеэ дурсдаг байж. Одоо бол хэн нэгэндээ хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, дэм тус хүргэвэл хүргэсэн шиг хүргэдэг, амьдралд нөмөртэй, сэтгэлд түшигтэй тийм л өнцгөөс нь хардаг болж дээ. Би чинь олон найзтай хүн. Тэр, энэ гээд ярьчихаар зарим нь үлдчих гээд байдаг гэмтэй. Тиймээс хэн нэгний нэрийг цохолгүй ярьсан нь зөв байх. Яруу найрагчдын ертөнц өөрөө адармаатай. Тэр утгаараа хүн бүхэнтэй бас таарч тохирохгүй байх тохиолдол бий. Бие биенийхээ зовлон жаргал, яруу найргийн төлөөх шаналалыг мэдэрдэг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч нөхдүүд минь бий.
-Аль нэг “изм”-д харьяалагдахыг хүсдэг, хэв маяг, хэлбэр хийц хөөдөг хүн олон. Харин танд шүлэг бичихдээ баримталдаг зарчим, мөрддөг дэг гэж бий юу?
-Тийм баригдмал, нэг хэвэнд цутгасан юм шиг зүйл байхгүй. Би өөрийнхөө дотоод ертөнцийг уудалж, өөрийгөө л бичдэг. Миний шүлгүүд ахуйгаас төрсөн, өдөр тутмын амьдралаас үүдэлтэй байдаг.

-“Болор цом” наадам эхлэхээс дуустал сайн, муу яриа гардаг. Үүнийг та юу гэж хардаг вэ?
-Хүмүүс сайхан, муухайгаар ярьдаг хэдий ч “Болор цом” нь Монголын ард түмний хамгийн хайртай наадам юм. Наадмын сургаар элдэв хов жив, хар хор гардаг нь яалт ч үгүй үнэн. Надтай хамт уралдаж, шүлэг найргаа дуудаж явсан яруу найрагчид “Болор цом” дөхөөд ирэхээр муулж л суудаг. Аливаа зүйл сайн, муу бүхний цогцоос бүрддэг хойно яалтай билээ. Би ах нартаа юу хэлэх вэ. Үеийнхэндээ, дүү нартаа хандаж “Үнэн бай” гэж хэлмээр байна. Би бусдыг шүүдэг, зөвлөгөө өгдөг хүн нь биш ч гэсэн өнөөдөр инээчихээд, маргааш өөр зүйл ярьж явдаг хүн битгий байгаасай гэж хүсдэг. Өөрийн гэсэн ертөнц, эзэн болсон бодол, дотоод мөн чанараа алдалгүй нэг л зангаараа байх нь сайхан.
-Улсын наадамд түрүүлсэн бөх болгон нутагтаа очиж, уул, усандаа хүндэтгэл үзүүлдэг. Цаст Цамбагарав хайрханы хүү хэзээ нутгийн зүг хүлгийн жолоо залах гэж байна вэ?
-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул. Нутгаа их бодно. Очиж чадахгүй байсаар зургаан жил өнгөрчээ. Ажил төрөл, гэр бүл гээд амьдралын асуудал цөөнгүй тулгардаг болохоор тэр бүр яваад байж чадахгүй юм. Үргэлж л нутгаадаа явах юмсан гэсэн тэмүүлэлтэй байдаг. Цэцэг ногоо дэлгэрч, ус гол урссан дэлгэр зуны цагаар нутагтаа нэг очно доо. Цаст уулынхаа дүрийг харж, ээжийнхээ нутаг дээр нэг очоод, төрж өссөн бууцандаа хөрвөөнө. Намайг “Болор цом”-ын эзэн боллоо гэж өөлдүүд маань их баяртай байгаа сурагтай. Аавд маань маш их дуудлага ирж, баяр хүргэж байгаа гэнэ. Баярлаж сууна аа, хүү нь. Мөн манай нутгаас Х.Эрдэнэбаатар агсан, М.Отгонбаяр ах хоёр “Болор цом”-ын эзэн болсон билээ. Тэднийхээ залгамж болж байгаад баяртай байна.  
-Ярилцсанд баярлалаа.

Жамын цас

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотнохон мөр харалгүй уджээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа... 
 
Нийтэлсэн: У.Баярсайхаскачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:37

    El efecto se alcanza a los 30-120 min viéndose retrasado por la ingestión de alimentos, por lo que se toma 1 h o más antes de la actividad sexual en dosis única. Se ha reportado muy rara vez una asociación temporal con el uso de inhibidores de la fosfodiesterasa-5, de neuropatía óptica isquémica no arterítica, que causa disminución de la visión permanente o transitoria. Comprar viagra generico en españa contrareembolso

Сэтгэгдэл үлдээх

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Дэлхийн банк группын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей михневийг хүлээн авч уулзлаа

Өчигдөр, 18:31

Аварга С.Мөнхбат Онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа

Өчигдөр, 18:26

Ачаалал ихтэй цагуудад нийтийн тээврийн 700 орчим автобус үйлчилж байна

Өчигдөр, 17:42

Хятадын ард иргэд сайн хөршийнхөө хандив тусламжинд талархаж байна

Өчигдөр, 17:40

945 цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоолоо

Өчигдөр, 17:36

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий 50 төгрөг болон 20 мянгатын тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргалаа

Өчигдөр, 17:34

COVID19БРАВО: Иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл коронавируст халдвартай тэмцэхэд 20 сая төгрөг хандивлав

Өчигдөр, 17:31

“ХИГАШИКАВА Фото Фестиваль” 2020 оны шалгаруулалтын бүртгэл эхэллээ

Өчигдөр, 17:20

МОНЦАМЭ агентлагийн логог шинэчлэн бүтээх уралдааны хугацааг сунгав

Өчигдөр, 12:41

Билл Гейтс: Коронавирус Хятадаас илүү Африкт хохирол учруулж болзошгүй

Өчигдөр, 11:27

Х.Баттулга: Энэ удаагийн айлчлал нь хоёр орны эв санааны нэгдлийн илэрхийлэл

Өчигдөр, 11:24

С.БЯМБАДЭЛГЭР: Дохионы хэлний хэлмэрч хийхэд хөлийн хуруу минь хүртэл хөдөлдөг

27/02/2020, 19:57

Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

27/02/2020, 19:55

Монголын ард түмнээс 30.000 бог малыг Хятадад хандивлаж байгааг Ерөнхийлөгч уламжлав

27/02/2020, 19:54

БНХАУ-д тахал үүссэнээс хойш айлчилж буй анхны Төрийн тэргүүн боллоо

27/02/2020, 19:51

Дөнгөж төрсөн охины өвөрмөц нүүрний хувирлыг гэрэл зурагт буулгажээ

27/02/2020, 16:00

"The Hu" хамтлаг “Heavy Music Awards”-т нэр дэвшжээ

27/02/2020, 15:54

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

27/02/2020, 15:53

Дахиад хичээгээрэй, монголчууд аа!

27/02/2020, 15:52

Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зурхай

21/02/2020, 20:01

Б.Энх-Амгалан: Дарханы замыг VI сарын 20-н гэхэд ашиглалтад оруулахаар хичээж байна

21/02/2020, 19:56

Дээд шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн намыг бүртгэлээ

21/02/2020, 19:43

С.Чинзориг: Өөрийгөө шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байна

21/02/2020, 18:58

ЭЛЧИН В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС ЗАХИДЛАА ГАРДУУЛЛАА

21/02/2020, 18:36

Хулгана жилд зүг мөр гаргах ёс ба суудлын засал

21/02/2020, 16:56

Орчуулагч Ж.Нэргүйн ном гахай жилийн шилдэг бүтээлээр шалгарчээ

21/02/2020, 15:25

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРААС “ЦАГААН ЛАВАЙ” ЧУУЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ”-ИЙГ БАЙГУУЛЛАА

21/02/2020, 15:08

Шинэ гүүрийг “Олимпын” хэмээн нэрлэхээр тогтлоо

21/02/2020, 15:04

ЭМЯ: БНХАУ-аас бусад оронд “Ковид-19” халдварын тоо өссөөр байна

21/02/2020, 15:02

Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

21/02/2020, 15:00

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13