iNet.mn дагах

ХАР ЗУРАГ: МАН-аас орон нутаг дахь 20 тойргийн 52 мандатыг ХЭН ХЭН ЭЗЭМШИХ ВЭ

ИХ-ын 2020 оны сонгууль өдөр хоногоор ойртохын хэрээр мандат горилогчид хөшигний ард бужигнаж, намаасаа нэр дэвших эрхээ олж авах дотоод тэмцэл нь улам хурцадсаар байна. Eguur.mn сайт “Улс төрийн халуун сэдвүүд” буландаа энэ удаа 2020 онд МАН-аас орон нутагт нэр дэвшихээр яригдаж буй кандетатуудыг нэрлэж байна.
МАН хөдөө орон нутгаас түлхүү мандат авна гэж тооцож, Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулан, орон нутагт 52, Нийслэлд 24 мандаттай байхаар хуульчилсан. Хуулиараа сонгуулийн товлогдсон хугацаанаас 45 хоногийн өмнө нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Тиймээс ч ирэх саруудад МАН-ын Бага хурал товлогдож, нэр дэвшигчдээ эцэслэн батлах юм. Доорх нэрс улстөрийн нөхцөл байдлаас үүдэж, солигдож, шинэчлэгдэх магадлалтай.
Нэмж тодотгоход, парламентад МАН 63 суудалтай тул нэр дэвшигчдийн олонх нь хуучин гишүүд байхаар байна. Тиймээс ч хуучин хүмүүсээ дагуулж, шигтгээ болсон шинэ дүрүүдийг хэрхэн сойх, чадалтай боловсон хүчнүүдээ хэр сайн дэмжих зэрэг асуудал анхаарал татаж буй. МАН-аас Сангийн дэд сайдаар ажиллаж буй Х.Булгантуяа, БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн, хуульч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан Ц.Цолмон, дэд сайд асан Б.Энхбаяр, намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун зэрэг тодотгож болохуйц шинэ тутам сайн дүрүүд бийг бичлэгийн эхэнд онцолж байна.
1.АРХАНГАЙ АЙМАГ: Ё.БААТАРБИЛЭГ, Ж.МӨНХБАТ, Г.ТЭМҮҮЛЭН
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ё.БААТАРБИЛЭГ: Энэ парламентын хугацаанд “коммунист” байдлаар сайдаар ажиллаж дүрээ тодотгосон, У.Хүрэлсүхийг Т.Бадамжунайтай холбох асуудлыг хариуцаж буй гэдэг утгаараа намын даргаасаа мандат авах хүмүүсийн нэг юм.
Ж.МӨНХБАТ: Улстөрийн хүрээнд түүнийг “Түүх мартахгүй” киноны төсөвт зориулж, 2 тэрбум орчим төгрөг У.Хүрэлсүхийн талаас аваад амаа үдүүлсэн, М.Энхболд “Бүтэхгүй урвадаг хүн байна”  дүгнэсэн, хуулийн байгууллагуудаар шалгуулах асуудлуудаа “царцаасан” гэж ярьдаг. Тэр тойрогтоо амлалтаа муу биелүүлсэн, өөрөө хэт их хөрөнгөжсөн гэх муу нэртэй ч намын даргаасаа мандат авах хүмүүсийн тоонд багтаж амжсан  билээ.
Г.ТЭМҮҮЛЭН: Ажил хэрэгч, асуудалд зарчмын үүднээс эрүүл дуугардаг хэдий ч түүнийг баян айлын хунтайж, “Эрдэнэт”-ийг самарсан Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь “ялладаг”. Намын даргатайгаа түнжин муутай ч тойргоо маш сайн усалсан, судалгаагаар сайн үзүүлэлттэй гардаг тул мандатаас хасахад эрсдэлтэй дүрд тооцогдож байна.
2. БАЯН-ӨЛГИЙ: Х.БАДЕЛХАН, Г.СОЛТАН, Ж.САУЛЕ
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Х.БАДЕЛХАН: Нам нь мандат олговол нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэх. Түүнийг Казах үндэстний төлөөлөл болгож сайдаар томилж, тус аймгаас Бага хуралд ирсэн төлөөлөгчдийн дэмжлэгийг У.Хүрэлсүх намын дарга болохдоо ашигласан. Тиймээс мандатаас  шууд хасах үндэслэлгүй дүр юм.
Г.СОЛТАН: ЖДҮХС-гаас аван зээлийн асуудлаас үүдэж, түүнийг яллагдагчаар татсан ч хэргээ хүлээхгүй мэлзэж яваа. Өнөөг хүртэл нэр дэвших мөрөөдлөө орхиогүй яваа түүнд намын дарга нь мандат олгох уу гэдэг нь МАН-ын Бага хурлын үеэр тодорхой болох билээ.
Ж.САУЛЕ: ХХААХҮ-ийн дэд сайд казах үндэстнүүдийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болон дэвшихээр яригдаж байна. Нам дотроо нэр хүнд тийм ч сайн биш, хийсэн бүтээснээр маруухан эл эмэгтэйг энэ удаа үндэстний давуу байдал нь мандат олгох виз болж буй.
3.БАЯНХОНГОР: Г.ЗАНДАНШАТАР, Л.ЭЛДЭВ-ОЧИР, М.БИЛЭГТ
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Г.ЗАНДАНШАТАР: Тэр энэ парламентын хугацаанд ЗГХЭГ-ын даргаас дэвшиж, УИХ-ын даргын сэнтийд суусан. Намын даргатайгаа нарийн ширийн асуудлаар зөвлөлддөг. Ерөнхийлөгч Х.Баттулгын “хүн” гэдэг утгаараа мандатад толгой өвдөх зүйлгүй суугаа нэгэн юм.
Л.ЭЛДЭВ-ОЧИР: MCS-ийн төлөөлөл гэдэг утгаараа Ерөнхийлөгчид нүд үзүүрлэгддэгийг эс тооцвол аймагтаа хөлөө сайн бэлдсэн, зарчимтай, ажил хэрэгч дүрээр нэрлэгдэж байна. Намын даргынх нь зүгээс түүнийг нэр дэвшүүлэхэд “Асуудалгүй” гэж дуугарсан гэгдэж буй.
М.БИЛЭГТ: Намын даргаасаа “ОК” гэсэн амлалт аваагүй байгаа хэдий ч хурлаа тасалдаггүй, маш олон хуулийн төсөл дээр олон нийтийн эрх ашгийг хамгаалж дуугардаг, их ярьдаг тул олон нийтэд МАН-аас хамгийн сайн танигдсан эмэгтэй гишүүнээр нэрлэгддэг. Түүний оронд аймгийн засаг дарга Г.Батжаргал, н.Энхтүвшин нарын нэр яригдаж байгаа ч эмэгтэй мандатыг хэвээр үлдээх магадлал өндөр байгаа юм.
4. БУЛГАН: Ж.БАТ-ЭРДЭНЭ, Ц.АНАНДБАЗАР, Ц.ГАРАМЖАВ
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ж.БАТ-ЭРДЭНЭ: Булган нэг мандаттай үед тойргийнхоо яг гал тогоонд нь орж  ажилласан, аймгийнхаа намын хороог ахалдаг, сайдын суудлаас хамгийн зарчимтайгаар татгалзсан, 2016 онд улсын хэмжээнд хамгийн олон саналыг авч чадсан зэрэг супер үзүүлэлтүүдээрээ тэр мандат өвөртлөх, сонгогдох хамгийн өндөр магадлалтай. Түүнд намын даргатайгаа учраа олох нэг даваа л байна.
Ц.АНАНДБАЗАР, Ц.ГАРАМЖАВ: “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар тус аймагт нэр дэвшихээр санаархаж, шинэ жилээс өмнө баахан бэлэг тараасан. Шатахууны тасалбар, кино үзэх билет, гар утас хүртэл бэлэглэсэн гэх. Харин Ц.Гарамжав гишүүний тухайд, СХД-ээс мандаттайгаа шууд  Булган руу шилжүүлэх асуудлыг намын удирдлагын түвшинд яригдаж байгаа ч эцэслэн тогтоогүй байна.
5. ГОВЬ-АЛТАЙ: Ш.РАДНААСЭД, Д.АМАРБАЯСГАЛАН,
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ш.РАДНААСЭД: МХЕГ-ын авлига авсан байцаагчдын асуудал яах аргагүй ААЯА гишүүнтэй холбогдох сэжүүртэй ч тэр өнөөг хүртэл хуулийн хамгаалалтад байсаар байна. Ц.Нямдорж сайдын эрх нөлөөгөөр тэр мандатаа хэвээр хадгалж үлдэх чигтэй байгаа юм.
Д.АМАРБАЯСГАЛАН: Алтайн тойргийг бэлэг сэлтээр угжиж, төрийн шинжтэй зарим асуудлуудыг нь намын генсекийн хувиар шийдэж ажилласан нэгэн. У.Хүрэлсүхээс ямар ч асуудалгүй мандатаа авагчдын тоонд багтаж буй. Тэр 2016-2018 оны хооронд дөрвөн компаниар дамжуулан 4.2 тэрбумын зээл, ажил үйлчилгээ төрөөс авсан муу нэртэй ч “ТББ-ын нарийн бичгийн дарга бизнесийн зарчмаар ажил үйлчилгээ авахад ямар ч асуудалгүй” гэж тайлбарладаг билээ. Гэвч ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэвэл өөрөө ч багтах эрсдэлтэй юм.
6. ГОВЬСҮМБЭР, ДУНДГОВЬ: Б.ДАМБА-ОЧИР, Г.МӨНХЦЭЦЭГ
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Д.ДАМБА-ОЧИР: Парламентад сонгогдсон Эрдэнэтийн тойргоо хөсөр хаяж, хоёр жилийн өмнөөс Дундговь аймгийг усалж гүйсэн. Гэвч яг эцсийн мөчид У.Хүрэлсүх “Жидүүчдийг дэвшүүлэхгүй”  гэж шийдвэрлэвэл тэр хамгийн түрүүнд мандатаа алдах үндэслэлтэй. Тэрбээр УИХ-ын гишүүний нэр төрөө барьцаалан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар яллагдагчаар татагдсан нэгэн юм.
Г.МӨНХЦЭЦЭГ: Дорноговь аймгаас “жийгдэж” тойроггүй хоцрохгүйн тулд Д.Дамба-Очиртой нийлж хор хутгаж гүйсээр байгаад Говьсүмбэрээ нэгтгэсэн. Намаас нь түүнийг дэвшүүлэхгүй, үүрэг “роль”-гүй эмэгтэй гишүүн  гэж дүгнэсэн гэгдэж байгаа ч тэр эцсийн мөч хүртэл мандат авахын төлөө ажиллахаар байна.
7. ДАРХАН-УУЛ: Д.ХАЯНХЯРВАА, Б.ЖАВХЛАН, Б.ЦЭНГЭЛ, Б.БАТТӨМӨР
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Д.ХАЯНХЯРВАА: Нэгэн үес түүнийг У.Хүрэлсүх нэр дэвшүүлэхгүй гэгдэж байсан ч намын даргатайгаа эхний байдлаар “гар барьсан”. Сүүлийн 20 жил Дархан-Уул аймагтай нэр холбогдож, том тойргоор тооцон усалж яваа тул намдаа мандат авчрах хүмүүсийн тоонд зүй ёсоор бичигдэж буй.
Б.ЖАВХЛАН: Дарханы хамгийн элит гэгддэг хэсгээс сонгогдсон тэрбээр намын даргатайгаа хамгийн сайн учраа олдог, тойрогтоо л ажиллаж байдаг гишүүдийн тоонд багтдаг. Түүнийг дөрөө хорших хүмүүсээ л сайн сонгож чадвал ялалт байгуулах боломжтой дүрээр нэрлэж буй юм.
Б.БАТТӨМӨР, Б.ЦЭНГЭЛ: МАН-ын дарга У.Хүрэлсүхийн найз Б.Цэнгэлийн хувьд Дархны тойргийг горилж, албан ажлаа өгөн нам дээрээ ирж суусан. Гэвч тойргоос дэмжлэг хүлээх магадлал муутай хүнээр Б.Баттөмөр гишүүний хамт бичигдэж байна. Тэдний аль нэгийг сонгох уу эсвэл Д.Хаянхярвааг жийж, хоёуланд нь мандат олгох уу гэдэг асуудал хүлээлт үүсгээд  байна.
8. ДОРНОГОВЬ: Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Б.ДЭЛГЭРСАЙХАН: 2016 оны сонгуульд улсын хэмжээнд хамгийн олон санал авч, ялалт байгуулагчдын нэг. Улсын төсөв хараад суулгүй, гаднаас хамгийн их хөрөнгө оруулалт татаж, газрын тосны үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийг тойрогтоо эхлүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн цөөн гишүүдийн нэг билээ.
Т.ЭНХТҮВШИН: Аймагтаа олон жил удирдах албан тушаал хашсан түүнийг Б.Дэлгэрсайханы хүн гэдэг. Тэд нэг баг болж, аймгийнхаа мандатыг “улаан” хэвээр хадгалах зорилготой гэгдэж буй. Тус аймагт “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан О.Одбаярыг С.Батболдын дэмжлэгтэйгээр дэвшинэ гэгдэж буй ч хөшигний ард “боломжгүй” дүрээр нэрлэгдэж байна.
9.ДОРНОД: Х.БОЛОРЧУЛУУН, Ц.СЭРГЭЛЭН, Б.ЭНХБАЯР
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Х.БОЛОРЧУЛУУН: МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 35-аас дээш суудал авахын тулд Х.Болорчулууныг намдаа урьсан. Хоёр парламент дамнан гишүүнээр сууж буй Х.Болорчулуун тойрогтоо харьцангуй нэр хүнд сайтай. Гэвч хувийн шунал ихтэй, популист улстөрчдийн нэг.
Ц.СЭРГЭЛЭН: ХХЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд нэр дэвшихээр албан ажлаа хүлээлгэн өгсөн. Хилийн цэргийн бүх шатанд олон жил ажилласан учир цэргийн ангиуд ихтэй Дорнод аймагт нэр дэвших нь давуу тал болох юм. Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хассан нь мөн л түүнд ашигтай туссан. Гэвч Ц.Сэргэлэн дэд сайд асан Б.Энхбаяр хоёрын судалгааны дүнгээс хамаарч, нэр дэвших асуудал нь эцэслэгдэхээр байна.
10.ЗАВХАН: Ц.ЦЭРЭНПУНЦАГ, О.СОДБИЛЭГ
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ц.ЦЭРЭНПУНЦАГ: МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй хүмүүсийн хамгийн шийдсэн дүрээр  тэр нэрлэгдэж буй. Тэрбээр Завханы тойргийг нэлээд сайн усалж, хөлөө бэлдсэнээс гадна сошиал орчинд нөлөөлөл өндөртэй давуу байдлаа ашиглах талтай.
О.СОДБИЛЭГ: Эрдэнэтийн тойргоос аавынхаа нэрээр УИХ-д сонгогдсон тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд олонд танигдах ажил бараг л хийгээгүй. Дээрээс нь У.Хүрэлсүх хунтайж нарт боломж олгохгүй гэгдэж буй тул тойргоосоо жийгдэж, Завхан руу дэвших магадлал өндөр байгаа юм.
11. ОРХОН: Ц.НЯМДОРЖ, Л.БАТЛУТ, Ц.БАТ-ЭНХ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Х.БУЛГАНТУЯА
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ц.НЯМДОРЖ: Хан-уул дүүргээс 2016 онд УИХ-д суусан тэрбээр энэ удаа “Эрдэнэт” үйлдвэрийг бараадна гэгдэж буй. Ц.Нямдорж сайдын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас гадна Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар дуугарч, тус хотынхонд ихэд таалагдсан нэгэн юм.  
Л.БАТЛУТ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Ц.БАТ-ЭНХ, Д.ҮҮРИЙНТУЯА, ОЮУНБИЛЭГ: Тус тойргийг хамгийн их мөрөөдөж буй супер горилогчид. Гэвч тэд ялалт байгуулах магадлал асар бага. Л.Батлутын хувьд л гэхэд муу нэртэй, дээрээс нь аймгийн засаг даргаа УИХ-д илгээж байгаагүй түүхтэй, Эрдэнэт. Үүн дээр Хан-Уул дүүрэгт 2016 онд Л.Болдтой өрсөлдөж ялагдсан н.Оюунбилэг, Х.Бадамсүрэнгийн сойх хүсэлтэй Д.Үүрийнтуяа нарын горилогчдыг нэрлэж болно.
Х.БУЛГАНТУЯА: Эрдэнэтийн ард түмэн боловсролтой, шинэ залуу дүрд дуртай. Тиймээс ч Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүтэй шинэ дүрүүд, эмэгтэй квот явуулах асуудал яригдаж байгаа хэдий ч эцэслэн тохироогүй байна. Энэ тойргоос Д.Дамба-Очир урваж, О.Содбилэгийг “тэнцэхгүй” ангилалд оруулаад байгаа юм. Гэвч Х.Булгантуяад У.Хүрэлсүх мандат өгөх үү гэдэг нь эргэлзээтэй.
12. ӨВӨРХАНГАЙ: Д.ТОГТОХСҮРЭН, С.ЧИНЗОРИГ, Я.СОДБААТАР, Д.МӨНХ-ЭРДЭНЭ
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Д.ТОГТОХСҮРЭН: Аймагтаа удаан ажилласан, хөл сайтай, сонгогдох хамгийн боломжит дүрээр нэрлэгддэг. Гэвч АТГ-т авлигын асуудлаар шалгуулж эхэлснээс гадна казино тоглосон гэх асуудал нь шүүмжлэл дагуулаад буй. Дотоод судалгаагаар тэр хамгийн сайн үзүүлэлттэй гарсан гэх яриа бий.
С.ЧИНЗОРИГ: Элдэв муу нэрд орооцолдоогүй, гишүүнээр ажиллах хугацаандаа Засгийн газрын танхимд багтсан зэрэг сайн үзүүлэлттэй. Олон хүнтэй мууддаггүй, төв түвшин нэгэн тул намын даргаасаа мандат авч чадна гэгдэж буй.
Я.СОДБААТАР: ЖДҮХС-гаас авсан зээлээ маш чимээгүй байдлаар “зохицуулж”, сайдын албан тушаалаа өгөөд нам болсон. Судалгаагаар тойргоосоо гарах магадлал муу гэгдэж байгаа ч нэр дэвших хүсэл зоригоо орхиогүй яваа нэгэн. Түүнийг нэр дэвшихгүйгээр сайдын суудал амлуулах яриа ч дэгдэж байгаа билээ.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Гурван мандаттай тус тойрогт хуульч Д.Мөнх-Эрдэнэ шинэ дүрээр нэрлэгдэж байна.
13. ӨМНӨГОВЬ: Л.ЭНХБОЛД, Н.АМАРЗАЯА, Х.МАНДАХБАЯР
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Л.ЭНХБОЛД: Түүнийг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас үүдэн нэр дэвшүүлэхгүй гэгдэж буй ч тойргоо маш эвтэйхэн усалсан, У.Хүрэлсүхийн “тэмцэгч” дүү нарын нэг юм.  У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсээ нэр дэвшүүлэх үү гэдгээс Л.Энхболдын мандатын хувь заяа шийдэгдэхээр байна.
Н.АМАРЗАЯА: Түүний хувьд М.Энхболдын талын хүн гэдэг утгаараа мандат авч чадах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Сонгогчдоо загнасан, хурлын үеэр бохь зажилсан гэх муу нэртэй ч Н.Амарзаяа ажил хэрэгч, яван чангарах дүрээр нам дотроо нэрлэгддэг.
Х.МАНДАХБАЯР: Тост, тосонбумын нурууны асуудлаар тэмцэл хийж, тус аймагт нэр хүндээ нэлээд сайн өргөсөн. Аймгийн намын хорооны даргаар ажиллаж явсан тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа улстөрөөс хол явна гэж дуугарч байсан ч МАН-ын далд пиар дээр өнөөг хүртэл ажилладаг хэвээр яваа.
14.СҮХБААТАР: Ч.УЛААН, Ж.ЧИНБҮРЭН, Ш.ЛХАМСҮРЭН
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ч.УЛААН: ХХААХҮ-ийн сайдаар буй Ч.Улааны нэр хүнд асар муу. Олон жил дараалан парламентад сууж байгаа хэдий ч байгуулсан гавьяагүй, өнөө маргаашаа харж амин хувийн асуудлаа амжуулж явдаг гэх шүүмжлэл салахаа байсан. Түүнийг нэр дэвшүүлэх эсэх дээр намын дарга нь тодорхой зүйл дуугараагүй яваа аж.
Ж.ЧИНБҮРЭН: ХСҮТ-ийн захирлын албан тушаалаа өгч, У.Хүрэлсүхийн шинээр сойх дүрүүдэд багтсан хүмүүсийн нэг. Сүхбаатар аймгийн уугуул. Гэвч аймгаасаа ялалт байгуулах магадлал бага гэгдэж буй.
Ш.ЛХАМСҮРЭН: Барилга хот байгуулалтын дэд сайдаар М.Энхболдын дэмжлэгтэйгээр сонгогдож, дараа нь У.Хүрэлсүхтэй нэг нутаг болон саймширсан түүхтэй. Ш.Лхамсүрэн хувийн бизнес, морины уяа сэлтэд анхаарлаа хандуулдаг, улстөрд зохимжгүй ч супер мөрөөдөгчдийн нэг  юм.
15. СЭЛЭНГЭ: Ж.ЭРДЭНЭБАТ, Б.ЦОГТГЭРЭЛ, Н.ОЮУНДАРЬ,
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ж.ЭРДЭНЭБАТ: Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нөхөн олговроор өгсөн уурхайн талбайг эргүүлэн 5 саяар худалдан авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй. Сэлэнгийн алтны уурхайнуудаар дамжин баяжиж, “Алтай констракшн”-ы Б.Бат-Эрдэнэтэй ихэд сүжирсэн тэрээр хуулийн тээг үүсчихгүй бол нэр дэвшинэ. Сумын засаг даргаас өгсөж, Сангийн сайд, Ерөнхий сайдаар ажилласан, харьцангуй төв түвшин гэгддэг түүнд У.Хүрэлсүх мандат өгөх үү гэдэг нь тодорхойгүй байна.
Б.ЦОГТГЭРЭЛ: Жиргээнээс дэд сайдын суудалд заларсан Б.Цогтгэрэл Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр сэтгэл шулуудаж, нэлээд эртнээс ажилласан. Дэд сайдын ажлаа өгсөн хэдий ч төр төлөөлөх эрхтэйгээр “УБТЗ”ХНН-ийн монголын талыг ахлах зөвшөөрлийг түүнд У.Хүрэлсүх өгсөн байдаг. Энэ удаа ч тэр ямар ч хамаагүй аргаар намын даргаасаа мандатаа өвөртлөх биз ээ.
Н.ОЮУНДАРЬ: Түүнийг нэр дэвшүүлэхгүй гэж яригдсан. Гэвч МАН 16 эмэгтэй нэр дэвшүүлэх тоогоо гүйцээхийн тулд Н.Оюундарийг жийхгүй. Эсвэл оронд нь эмэгтэй нэр дэвшигч явуулна гэж яригдаж байгаа билээ.Д.ӨНӨРБОЛОР, Б.БАЯРТУЛГА: Сөүл группийн Д.Өнөрболор Сэлэнгэд дэвших мөрөөдөлтэй. 2016 онд сайд болохоор яригдаж байсан эл эмэгтэй шилдэг улстөрчид шалгаруулах элдэв төрлийн санал асуулгад хамаг мөнгөө цацдаг гэлцдэг. Харин ХХААХҮЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Б.Баяртулгын хувьд салбартаа мэргэшсэн, боловсрол сайтай, зарчимтай сайн дүр билээ.
16. ТӨВ: М.ЭНХБОЛД, А.СҮХБАТ, Н.ЭНХБОЛД
Хөшигний ар дахь улс төр ба логик:
М.ЭНХБОЛД: У.Хүрэлсүхтэй өнөөг хүртэл уулзахгүй, уулсын орой ширтэн олныг бодож яваа хүн бол М.Энхболд. Түүнийг Төв аймгийн тойргоос хаслаа гэхэд олон жил түүнд чирэгдэж, УИХ-д сонгогдсон Н.Энхболд тэргүүтэй гишүүдийн хувь заяа хэрхэх үү гэдэг асуудал хүндээр тавигдах билээ. М.Энхболдыг нэр дэвшүүлэхгүй байх асуудал нэгэн үес яригдсан ч намдаа суудал авчрах, бусдад нөлөөлөл үзүүлэх талыг нь зайлшгүй харгалзан үзэхээр нөхцөл байдал үүсээд байна.
Н.ЭНХБОЛД: “Одоо нэр дэвшихээ больчих хэрэгтэй” гэж хэлмээр дүрүүдийн нэг бол Н.Энхболд. М.Энхболдын талд ногдсон сайдын квотоор Батлан хамгаалахын салбарыг тэргүүлэх болсон ч амин чухал асуудлууд дээр төрхөмдөө очихоо байсан нь “урваач” шинж агуулдаг. Нэр дэвших хүслээ орхиогүй яваа өвгөчүүлийн тоонд тэр багтдаг.
А.СҮХБАТ: Хувь хүнийхээ хувьд асар тогтворгүй, хүмүүжилгүй, нам дамжсан түүнийг М.Энхболд 2016 онд чирч, УИХ-д гаргаж ирсэн.  Мөн л хамгийн түрүүнд түүнээс урваж, бүлгийнхээ хурал дээр “Томчууд нь ЖДҮХС-гийн зээлийг өөрийн компанийн нэр дээр авч болохгүй гэж хэлэхгүй яасан юм” хэмээн загнасан паянтай нэгэн. Бөхөд хайртай ард түмэн тул  түүнийг дахин сонгогдох боломжтой дүрээр нэрлэж байна.
17. УВС: Ч.ХҮРЭЛБААТАР, Н.ЦЭРЭНБАТ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Ч.ХҮРЭЛБААТАР: У.Хүрэлсүхтэй хамгийн сайн ойлголцож, “Төсөвт тодотгол хийхгүй” гэж зүтгэж ажилласан сайд. Мандатаа ямар ч асуудалгүй авч, ялалт байгуулна гэсэн ангилалд багтаж байна. Тойргоо Сангийн сайдын хувиар нэлээд сайн усалсан.
Н.ЦЭРЭНБАТ: М.Энхболдын талаас сайдын суудал авч, Засгийн газарт орсон хойноо “Би урвалаа” гэдгээ хэлээд нөхдөөсөө холдсон нэгэн билээ. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж явсан түүхтэй Н.Цэрэнбатыг намын дарга нь “тоодог” гэгддэг билээ.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Ялах боломжийг нь харвал яах аргагүй мандат өгөх хүмүүсийн нэг. Гэвч М.Энхболд, Б.Чойжилсүрэн нарын эсрэг “тэмцэж” явсан У.Хүрэлсүх түүнд мандат өгөх нь баахан муухай харагдах талтай юм.
18.ХОВД: С.БЯМБАЦОГТ, Ц.ЦОГЦОЛМАА, О.БАТНАСАН
Хөшигний ар дахь улс төр ба логик:
С.БЯМБАЦОГТ: Тойргоо хамгийн сайн усалдаг муу аргатай гишүүдийн нэг. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д суухдаа концесс авч, аймаг орон нутгийнхаа тендерт ихээр оролцдог хувийн шуналтай гэсэн муу нэр зүүсэн. Намдаа мандат авчрах талыг нь бодолцож, мандат олгоно гэгдэж буй.
Ц.ЦОГЦОЛМАА: Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон хэдий ч хоёр жилийн өмнөөс Ховдын тойргийг усалж эхэлсэн. Танхимын зарчим зөрж, М.Энхболдын талд санал өгснийхөө дараа сайдын суудлаа өгсөн түүхтэй түүнд мандат олгох чигтэй байгаа билээ.
О.БАТНАСАН: Урианхайн эв нэгдэлтэй фракциас УИХ-д чимээгүй дөрвөн жил суухдаа ЖДҮХС-гаас зээл авсан явдалдаа өөрийгөө огт буруугүй гэж үзсэн гишүүн бол О.Батнасан. Тойргоосоо сонгогдох боломжтой гишүүдэд багтаж буй юм.
19. ХЭНТИЙ: У.ХҮРЭЛСҮХ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөшигний ар дахь улс төр ба логик:
У.ХҮРЭЛСҮХ: Тэрбээр Сүхбаатар, Хэнтий аймгуудын аль нэгэнд нь нэр дэвших алс хэтийн бодлоготой Засгийн газрын танхим тэргүүлсэн. Хэнтий аймагт ялах магадлал нь Сүхбаатараас илүү байгаа тул тус аймгийг онцгойлон анхаарах болсон билээ.
Б.БАТ-ЭРДЭНЭ: Нутгийн дүүгээ өмөөрөх нэрийдлээр М.Энхболдын талд урвасан гишүүний хувьд мандат дээр толгой өвдөх асуудалгүй. Морь бөхөд хайртай урд түмэн тул ямар ч асуудалгүй ялалт байгуулах гишүүнээр нэрлэгдэж байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хэнтий аймгийн аялал жуулчлалын салбарт багагүй хөрөнгө оруулалт татаж чадсан. Олон зүйл дээр адлагдаж, хийрхлээ гэж шүүмжлүүлж байсан ч тэр тойрогтоо нэр хүнд сайтай.
20. ХӨВСГӨЛ: Л.ЭНХ-АМГАЛАН, Ц.ДАВААСҮРЭН, Л.МӨНХБААТАР
Хөшигний ар дахь улс төр ба логик:
Л.ЭНХ-АМГАЛАН: Тойрогтоо нэр хүнд сайтай гишүүдийн тоонд багтаж байна. Улстөр, бизнесийн орчинд шахагдаж, хүчээ авах зэргээр олон адармаатай замыг туулсан тэрбээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас Хөвсгөлд аймагт дахин нэр дэвшихээр яригдаж байна.
Ц.ДАВААСҮРЭН: Бие даагчаас МАН-д эргэн уригдахдаа сайдын суудал амлуулсан тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний салбар хариуцан ажиллаж буй. Хэт популист, аж ахуйн шунал ихтэй, хувийн хэвшилд халгаатай улстөрч хэдий ч бие даасан ч гараад ирэхээр тойрогтоо нэр хүндтэй нэгэн юм.
Л.МӨНХБААТАР: Өнгөрсөн дөрвөн жилд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй, хэт чимээгүй явсан гишүүдийн нэг. Аймагтаа хөл сайтай учир намын даргаасаа мандат авч чадвал сонгогдох боломжтой нэр дэвшигчээр нэрлэгдэж байна.

Эх сурвалж eguur.mn
скачать dle 12.0

Үйрмэгний төлөө тэмцэлдэж буй хулгануудын зураг шилдгээр шалгарчээ

13/02/2020, 18:44

Д.ДАМБА-ОЧИР: У.Хүрэлсүх “Сонгуулиар хандив авахгүй” гэсэн нь “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан х

13/02/2020, 17:57

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо

13/02/2020, 17:51

Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

13/02/2020, 15:41

"Алсын хараа-2050" баримт бичгийг улс төрийн есөн намд хүлээлгэн өгөв

13/02/2020, 15:40

Замын-Үүдэд саатуулагдсан 106 хүн гэртээ харихаар боллоо

13/02/2020, 15:39

“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

13/02/2020, 15:35

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болов

13/02/2020, 11:11

Цамбагарав зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлав

13/02/2020, 11:10

Д.АРИУНАА: ТАЙВАН ОРЧИНД ЗУРГАА ЗУРАХ ДУРТАЙ

13/02/2020, 11:03

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварыг оношлох 1000 оношлуур хүлээн авлаа

13/02/2020, 10:48

Цахим орчинд ташаа мэдээ тараасан иргэнийг шалгуулна

13/02/2020, 10:44

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

12/02/2020, 15:05

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарсан эсэхийг шалгаж байна

12/02/2020, 12:52

ЭМЯ: 7 хүнийг тусгаарлаж, коронавирусийн халдвар авсан эсэхийг шинжилж байна

12/02/2020, 12:50

Цагаан сар тэмдэглэхгүй гэвэл онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай

12/02/2020, 12:48

ХАР ЗУРАГ: МАН-аас орон нутаг дахь 20 тойргийн 52 мандатыг ХЭН ХЭН ЭЗЭМШИХ ВЭ

12/02/2020, 12:46

Ч.Ганбат: Монгол хүлгийн хийморь ивээн бүтээл маань дэлхийд эхний гуравт багтлаа

12/02/2020, 11:35

ЦАЙ ВЕНЬРУЙ: МОНГОЛ НӨХДИЙН САЙХАН СЭТГЭЛ, САЙН ҮЙЛСИЙГ ХАРААД БИД МАШИД СЭТГЭЛ ХӨДӨЛЖ БАЙНА

11/02/2020, 18:25

НӨАТ-ын буцаан олголт авч байгаа хүмүүс С.Баярцогтод талархах хэрэгтэй...

11/02/2020, 17:54

Эрдэнэт үйлдвэр энэ онд том төслүүдээ эхлүүлнэ

11/02/2020, 17:47

Д.Сарангэрэл: Иргэдийн 87 хувь нь Цагаан сар тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналтай байна

10/02/2020, 18:15

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

10/02/2020, 18:14

“Дэлхийд алдартай 130 сэтгүүлтэй хамтардаг, 204 орны 500 мянган хэрэглэгчтэй WORLD PLUS”

10/02/2020, 10:58

Коронавирусийн халдвартай хүний тоо нэг хоногийн дотор 3062-оор нэмэгдэж 40 мянгыг давжээ

10/02/2020, 10:52

"Parasite" кино анхны Оскарын шагналаа хүртэв

10/02/2020, 10:46

Эрээнхот: Халдвар тархсан газраас ирсэн иргэдийг албадан буцаана

10/02/2020, 10:23

Д.Сумьяа “Парисын Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэв

10/02/2020, 10:22

Гудамжинд нус, шүлсээ хаявал Зөрчлийн хуулиар торгоно

10/02/2020, 10:19

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

10/02/2020, 10:16

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13