iNet.mn дагах

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Дэлхийн банк группын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей михневийг хүлээн авч уулзлаа

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Дэлхийн банкны группын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг 2020 оны 2 дугаар 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр тал өнөөгийн хамтын ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, мэдээлэл, санал солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Үндэсний хөгжлийн газар нь одоогоор "Ухаалаг засаг” төсөл, "Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих” төсөл болон "Инфрасап” төслүүдийн хүрээнд Дэлхийн банк групп болон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын орчины шинэчлэлийн талаар:Үндэсний хөгжлийн газар нь Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран 2018 оны 06 дугаар сард "Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” судалгааны тайланг боловсруулан хэвлүүлсэн. Уг судалгаа нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрх зүйн болоод эдийн засгийн орчныг бүхэлд нь хамарсан бөгөөд 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш хийгдсэн томоохон иж бүрэн судалгааны бүтээл болсон. Шинэчлэлийн зураглалд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг тусгаж өгсөн болно.
2. Хөрөнгө оруулалтын бодлогын талаар:Дээрх шинэчлэлийн зураглалын дагуу "Монгол Улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар баримтлах чиглэл”-ийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг тус тус боловсруулан холбогдогч талуудын хүрээнд хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна. Уг төсөлд одоогоор Олон улсын санхүүгийн корпораци болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зөвлөхүүд, Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны болон Ажлын хэсгийн гишүүдийн саналыг авч нэгтгээд байна.
3. Хөрөнгө оруулалтын хамгаалал, ил тод байдлын талаар:Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын хамгааллын асуудалд онцгой анхаарч 2016 онд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг, 2017 онд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог тус тус байгуулан ажиллуулж байна.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга ахладаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Ажлын албыг нь Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн. Ажлын алба нь Дэлхийн банк группын төслийн хүрээнд хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, явцыг нь хянах, шийдвэрлэх, хариу мэдэгдэх зэрэг процессын асуудлыг цахимжуулах ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.
Мөн Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны чиг үүргийг Үндэсний хөгжлийн газар хариуцан ажиллаж байна. Уг хороо нь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцүү хангасан бүрэлдэхүүнтэй бөгөөд хөрөнгө оруулалттай холбоотой хууль, тогтоомж, бодлогын баримт бичгийг батлагдахаас өмнө хэлэлцдэг механизм юм.4. Хөрөнгө оруулалтын үйлчилгээг сайжруулах талаар:Үндэсний хөгжлийн газрын дэргэд хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвийг 2019 оны 2 дугаар сард нээн ажиллуулж, одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 62 төрлийн нийт 35000 гаруй үйлчилгээг үзүүлээд байна. 
  Төрийн байгууллагуудын олон төрлийн мэдээллийн болон үйлчилгээний ил тод байдлыг ханган, тус үйлчилгээнүүдийг төвлөрсөн нэг цэгээс үзүүлснээр Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг болон болон зардлыг нь хэмнэж, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлж өгсөн ба нөгөө талаас төрийн байгууллагуудын үйлчилгээг боловсронгуй, хүнд сурталгүй, түргэн шуурхай болсон байна.
Цаашид Дэлхийн банк группын "Ухаалаг засаг” төслийн хүрээнд Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хийж байна. Уг нэгдсэн системийг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.          5. Төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний тээвэр логистикийн сүлжээ, дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийн талаар:2019 онд "Инфрасап” төслийн багийнхантай үндэсний тээвэр логистикийн сүлжээний зураглал гаргах ажил дээр өгөгдөл, мэдээлэл солилцон нягт хамтран ажилласан бөгөөд өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг тус төслийн багийнханд хүлээлгэн өгсөн. Түүнчлэн тус төслийн удирдах бүрэлдэхүүнтэй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин болон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх, төслүүдийг сонгож байгаа үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, хамтран ажилласан болно.
6. Цаашдын хамтын ажиллагааны талаар:Цаашид Дэлхийн банк групптэй дараах чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо Үүнд:
1. Дэлхийн банк группээс эрхлэн гаргадаг Бизнес эрхлэхүй судалгааны үзүүлэлтүүдийг сайжруулан оноог дээшлүүлж, Монгол улсын эзлэх байр суурийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах;
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын холбоосуудыг бий болгох, ГШХО-тай ААН-үүдийн ханган нийлүүлэлтийн тогтоолцоог бүрдүүлэх болон дотоодын ААН-үүдийн чадавхийг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх;
3. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай ААН-үүдийн боловсон хүчний хэрэгцээ, шаардлагыг судлах, дотоодын ажиллах хүчнийг сургах, чадавхжуулах болон зуучлах оновчтой тогтолцоог нэвтрүүлэх;
4.  "Инфрасап”төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлалуудыг боловсронгуй болгох, ТХХТ-ээр хэрэгжиж буй төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод болгох, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох төрийн албан хаагчдыг чадавхжуулах, дэд бүтцийн төслийн санхүүжилт зэрэг чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх. Дээрх асуудлуудыг хэлэлцсэнээр албан уулзалт амжилттай өндөрлөв.

скачать dle 12.0

Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов

Өнөөдөр, 12:49

Ж.Батбаясгалан:Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

Өнөөдөр, 10:52

Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо

Өнөөдөр, 10:51

Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Өнөөдөр, 10:50

2020 оны II улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

Өнөөдөр, 10:47

Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Өнөөдөр, 10:45

ХАРХОРУМЫН ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

Өнөөдөр, 10:44

Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрч ажиглалтад шилжив

Өнөөдөр, 10:40

БАЯР НААДМЫН ТАЛБАЙД ХУУШУУР ХИЙХ,ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

Өчигдөр, 17:59

П.ЦАГААН:АЛТАНХУЯГ АА,БИ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЭЭ,ЧИ ЖУУЛЧНЫ БААЗ, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЭЭ НЭГЭН ЗЭРЭГ ШАЛГУУЛЬЯ

Өчигдөр, 17:58

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН НИЙСЛЭЛИЙН МЭДЛИЙН 49 ХУВИЙГ 20 ТЭРБУМААР ЗАРНА

Өчигдөр, 17:56

С.Одбаяр: Сайншанд хот бусад аймаг, сумаас эртэч, соёлтой үйлчилгээгээр эрс ялгарах ёстой

Өчигдөр, 16:29

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

Өчигдөр, 16:27

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

2/07/2020, 16:02

Энэ сард таван тусгай нислэг үйлдэнэ

1/07/2020, 11:05

Лодонгийн Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо

30/06/2020, 19:30

Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан Монголд 2 дахь удаагаа болно

30/06/2020, 19:29

Улсын Их Хурлын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

30/06/2020, 19:26

Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

30/06/2020, 19:24

Төмөр замчид төрийн дээд одон медаль хүртэв

29/06/2020, 14:05

Нийслэлд нэг стандартын 800 такси үйлчилгээнд гарлаа

29/06/2020, 14:04

УИХ-ын гишүүний үнэмлэхийг СЕХ-ноос өнөөдөр гардууллаа

29/06/2020, 14:02

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫН ДАГУУ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

22/06/2020, 19:21

Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ

22/06/2020, 15:48

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй

22/06/2020, 15:46

С.Эрдэнэ, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууц уулзалт хийж, тохиролцсон бичлэг задарлаа

22/06/2020, 15:43

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ХОРИХ шийдвэр гаргалаа

22/06/2020, 11:54

НӨАТ-ын баримтаас таван сая төгрөгийн 5 азтан тодорлоо

22/06/2020, 07:43

Зүүн өмнөд Азийн найман улсаас иргэдээ татлаа

22/06/2020, 07:40

Халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн эдгэрчээ

22/06/2020, 07:40

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19