iNet.mn дагах

Нэхийгээр гэрийн бүрээс хийжээ

Завхан аймагт болсон “Хамтын хүч хөгжлийн гарц” нэртэй баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааны онцлох бүтээгдэхүүнээр Тосонцэнгэл сумын иргэн Д.Амаржаргалын хонины нэхийгээр хийсэн монгол гэрийн бүрээс шалгарчээ.
Олны нүдийг хужирласан энэ бүтээгдэхүүний эзэн Д.Амаржаргал, "Анх гурван жилийн өмнөөс нэхийгээр монгол гэрийн дээвэр, туурга хийж үзэх гэж төлөвлөсөн. Өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн нэхийгээ элдэж дундаж гэрийн хоёр дээвэр, туурга хийлээ. Дундаж гэрийн нэг дээвэрт 100, нэг туурганд 20 ширхэг нэхий орсон. Нэхийгээ машинаар элдэхдээ нэг сарын хугацаа зарцуулсан. Ер нь өмсөж эдлэхгүй учраас айхтар нарийн элдэхгүй, шоргоолжны хүчилд нэхийгээ дэвтээж машинаар хоёр удаа элдээд гаргахад болдог. Нэхийгээр дээвэр туурга хийхээр дулаан, эсгийнээс илүү хөнгөн байдаг. Мөн хүчилд дэвтээж боловсруулсан учраас цагаан эрвээхий үүрлэдэггүй онцлогтой. Манай цех нь 2018 оны 6 дугаар сард байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 8 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажиллаж байна. Ажилчид маань өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай. Захиалга маш их байгаа, эрэлт хэрэгцээ ч их байна. Тиймээс элдсэн нэхий борлогдохгүй гэх зүйлгүй. Өнөөдөр хог болоод, үнэгүйдээд байгаа нэхийг бид иргэдээс 300-500 төгрөгөөр худалдан авч боловсруулж худалддаг. Мөн машины бүтээлэг, гаражын дулаалга захиалгаар хийж өгч байна. Гэрийн бүрээсийн тухайд дундаж монгол гэрийн дээвэр 400 мянган төгрөг, туурга нь 120 мянган төгрөгөөр худалдаалж байна. Хамгийн гол нь нэхийг үнэгүйдүүлж болохгүй, чанаргүй эдэлгээ даахгүй эсгийнцэр, эсгий дээвэр туургыг өндөр үнээр зардал шингээж худалдаж авч байснаас идэшний цагаар хонины нэхийгээ цуглуулаад орон нутагтаа боловсруулаад хэрэглээд хэвшиж болно гэдэг ойлголтыг л иргэдэд өгөх зорилготой анх гэрийн дээвэр туурга хийж сурталчилсан маань энэ юм. Цөөнгүй захиалагч гэрийн туурга хийлгэж авсан шүү" гэж ярилаа.

Тус үзэсгэлэн худалдаанд 24 сумын 300 гаруй эмэгтэйчүүд оролцож 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг"-т шилжих зорилт тавин ажиллаж байгаа Завхан аймаг энэхүү арга хэмжээг энэ жил дөрөвдэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Аймгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бие биенээсээ туршлага судлах, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, сурталчлах, аймгийн брэнд бүтээгдэхүүний тоог нэмэх зорилготой тус үзэсгэлэн худалдааг хоёр өдрийн турш зохион байгуулжээ. Зөвхөн орон нутгийн үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулагддаг тус үзэсгэлэн худалдаанд 140 гаруй эмэгтэйчүүдийн 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалжээ. Үзэсгэлэн худалдаанд уран хатгамал бүхий дээл малгай, гутал, нэхий, хурганы арьс, эсгийгээр хийсэн төрөл бүрийн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, модон эдлэлүүд, байгалийн зэрлэг жимс, цэцгийн хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн зэргийг дэлгэсэн байв. скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:38

    Por tanto usted y su pareja deberán estimularse del mismo modo en el que lo harían si no estuviese tomando un medicamento para la disfunción eréctil. Quero comprar viagra generico

    En todo caso, existen medicamentos que pueden ayudar a conseguir una erección, como son los que contienen sildenafilo y tadalafilo, ambos en nuestro vademécum. Además, existen cremas que se aplican dentro de la uretra a través del meato, el orificio del pene. Mejor pagina para comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

Замын-Үүдэд коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ

Өчигдөр, 12:43

Дэлхийн банкнаас олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Өчигдөр, 12:42

Коронавирусийг эмчилж буй эмч Ц.Чинбаяр: Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан

8/04/2020, 15:35

УБТЗ-ын ажилчдын 28 хувь нь ээлжийн амралтаа авчээ

8/04/2020, 15:05

Манай улсад “COVID-19”-өөр 11-65 насныхан өвджээ

8/04/2020, 15:04

УБТЗ-ын 23 зүтгүүр “хүйтэн нөөц”-д шилжжээ

8/04/2020, 14:52

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

8/04/2020, 14:52

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ШИНЭ НИСЭХ БУУДАЛД АЖИЛЛАЛАА

8/04/2020, 14:50

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

6/04/2020, 17:33

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

6/04/2020, 16:31

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өглөө

6/04/2020, 16:27

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

6/04/2020, 16:25

“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

6/04/2020, 14:03

Монгол сайхан орноороо аялацгаая

6/04/2020, 12:11

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

6/04/2020, 12:02

“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

6/04/2020, 11:54

Дэлхийн 208 улс, нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдээд байна

6/04/2020, 11:50

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

6/04/2020, 10:34

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

6/04/2020, 10:33

Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлэв

6/04/2020, 10:31

Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

6/04/2020, 10:30

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

2/04/2020, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

2/04/2020, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

2/04/2020, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2/04/2020, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2/04/2020, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19