"Алтайн түмэн гайхамшиг" гэрэл зургийн үзэсгэлэн Баян өлгийд нээлтээ хийлээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Эв нэгдэл" гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулж буй "Алтайн түмэн гайхамшиг" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт нээлтээ хийлээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 30 жилийн ойн хүрээнд гаргасан уг үзэсгэлэнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн гэрэл зурагчдын 100 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Ард иргэд, хүүхэд багачуудад байгаль буй орчныг хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, эх орны маань үзэсгэлэнт байгаль, газар нутгийг сурталчлах, гэрэл зурагчдын бүтээлүүдийг олон нийтэд таниулах зорилготой үзэсгэлэнд байгаль, ан амьтан, ургамал, нүүдэлчдийн ахуй амьрдалыг харуулсан уран бүтээлүүд, сонирхолтой үзмэрүүдийг тавьсан байна.
"Алтайн түмэн гайхамшиг үзэсгэлэн маань дөрөв дэх аймагтаа хүрч байна. Үүнээс өмнө Увс, Говь-Алтай, Ховд аймгуудад зохион байгуулсан. Орон нутагт амьдарч байгаа 20 гаруй гэрэл зурагчны бүтээлүүдийг дэлгэсэн хамтарсан үзэсгэлэн гэдгээр энэ удаагийн ажил маань онцлогтой болж байна" хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Б.Мөнх-Зориг хэллээ.
"Алтайн түмэн гайхамшиг" гэрэл зургийн үзэсгэлэн зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.