iNET.mn
mobile.inet.mn
хайлт
Сонжоо
“Өлсгөлөн гариг”-ийнхан хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
Баасан, 3-р сар 12 , 2010
1/2

              Германы Меландер, хятадын Донг, монголын Батсуурийн гэр бүлд нэг л төсөөтэй зүйл бий. Тэд улсынхаа дундаж орлоготой гэр бүлийн төлөөлөл. Улс, үндэстэн бүрийн хоолны орц нь ёс заншил, амьдралын боломжоосоо шалтгаалан өөр өөр байдаг. Германы дундаж орлоготой гэр бүл болох Меландерийнх долоо хоногийн хүнсэндээ 500,07 доллар зарцуулдаг бол Чадын дундаж орлоготой гэр бүл болох Абоубакарын долоо хоногийн хүнсний зардал нь ердөө 1.23 доллар. Харин монголын дундаж орлоготой гэр бүлийн долоо хоногийн хүнсний зардал хэдэн төгрөг байх бол?
    “TIME” сэтгүүлийн гэрэл зурагчин Петер Мензэл, сэтгүүлч Фэйт Д,Алуйсио нар өөр өөр соёл, заншилтай 24 орны 30 гэр бүлд зочилжээ. Тэдний зорилго нь орон орны дундаж орлогтой гэр бүл долоо хоногийн хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулдгийг мэдэх. Зөвхөн дундаж орлогтойгоор нь шүү. “Хоол хүнсээр нь дамжуулан тухайн орны ёс заншил, соёл түүх, эдийн засгийн байдлыг нь ч мэдэж авсан. Энэ бол гайхамшигтай аялал байсан” хэмээн Петер Мензэл ярьжээ. Тэд энэхүү сонирхолтой аялалынхаа талаар дэлхийн хүмүүстэй хуваалцахыг хүсч, “Өлсгөлөн гараг” хэмээх ном хэвлүүлжээ. “Өлсгөлөн гараг”-ийн иргэдийн гал тогоо руу өнгийхөд бэлэн үү?
Өлсгөлөн гаригийн монгол төлөөлөл
Монголын дундаж орлогтой гэр бүл болох Р.Батсуурийнх ам бүл дөрөв. Нийслэл Улаанбаатар хотод амьдардаг.
Долоо хоногийн хүнсний зардал- 41.855 төгрөг буюу 40.02 доллар. 
Петер Мензэлийн дуранд монголын гэр бүл өртжээ. Р.Батсуурь /44 настай/ эхнэр Л.Оюунцэцэг/38/ болон хүү Б.Хорлоо, Б.Батбилэг нарын хамт хотын захын гэр хороололд амьдардаг. Батсуурийнхны хамгийн дуртай хоол нь хонины махан бууз. Тэдний долоо хоногийн хүнсний төсвийг сонирхуулъя. Монголын олон гэр бүлийнхтэй адилхан санагдах вий.
Үр тариа болон цардууллаг хүнс -9.8 доллар
“Алтан тариа” гурил гурван кг,талх таван ширхэг, франц талх хоёр ширхэг, төмс таван кг. Б.Хорлоо,Б.Батбилэг хоёр нарийн боовонд их дуртай болохоор долоо хоногтоо таван кг нарийн боов цааш нь харуулчихдаг гэсэн. 
 Цагаан идээ – 4 доллар
Гурван литр сүү, хоёр кг тараг хэрэглэдэг бөгөөд ааруул гэгч хатуу идээг байнга хэрэглэдэг. 
Мах, загас, өндөг  -12.5 доллар
Монголчууд махсаг ард түмэн бөгөөд голчлон хонины мах хэрэглэдэг. Өндөг 20 ширхэг, хиам нэг кг-ийг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд монголчууд загасны маханд төдийлэн дуртай биш. Гэхдээ Батсуурийнх долоо хоногтоо гурван ширхэг лаазалсан загас иддэг. 
Жимс, хүнсний ногоо -5 доллар
Хоёр кг жүрж, алим, нэг кг улаан лооль, хоёр кг өргөст хэмх, 1.1 кг лууван, нэг кг сонгино хэрэглэдэг бөгөөд байцаа болон даршилсан ногоонд ч бас дуртай. 
Бусад - 4.9 доллар
Наранцэцгийн тос хоёр литр, элсэн чихэр 1.5 кг, кетчуп нэг ширхэг,  давс нэг кг, масло 05 кг-ийг хэрэглэдэг бөгөөд Р.Батсуурь долоо хоногтоо хоёр тамхи татдаг.  
Амттан - 2 доллар
Б.Хорлоо, Б.Батбилэг хоёр амттанд төдийлэн дуртай биш ч шоколад, резинэн чихэр, мөхөөлдөс бага зэрэг хэрэглэдэг гэсэн. 
Унд -  2.5 доллар
Шар айраг гурван шил.
Хамгийн “хэмнэлттэй” нь Абоубакарын гэр бүл
Чадын дундаж орлоготой гэр бүл болох Абоубакарсын ам бүл зургаан гишүүнтэй. Брэджинг Рефүжий дүүрэгт амьдардаг.
Долоо хоногийн хүнсний зардал - 685 Чад франк буюу 1.23 доллар.
Долоо хоногийн хүнсэндээ хамгийн бага мөнгө зарцуулдаг гэр бүл бол Абоубакарынх. Тэднийх Чадын дундаж орлоготой гэр бүл бөгөөд тэднээс бага орлоготой нутаг нэгтнүүд нь хүнсэндээ дээрхээс ч бага мөнгө төсөвлөдөг. Тэдний гэр бүлийн хамгийн том асуудал нь цэвэр ус хэрэглэх. Учир нь тэндхийн ундны ус байнгын бохир байдаг бөгөөд тэд үүнийг “шар ус” гэж нэрлэдэг гэсэн. Абоубакар/ 40 настай/ эхнэр Джима Ишах Сулиман/40/ болон Абдел Керим/16/, Ача/12/, Йосеф /8/,  Мариам /5/ гэсэн дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэд гэр бүлийнхээ хамт цэвэр хонины махан шөл идэх дуртай ч энэ баярт явдал жилд нэгээс хоёр удаа л тохиолддог гэсэн.
Үр тариа болон цардууллаг хүнс – 0.0 доллар
Тэд ийм төрлийн хүнс бараг хэрэглэдэггүй бөгөөд баяр ёслол, онцгой үйл явдлаар л үр тариа болон цардууллаг хүнс хэрэглэдэг.
Цагаан идээ 0.0 доллар
Африкт цагаан идээ гэж юу ч байхав.
Мах, загас, өндөг – 0.58 доллар
Ямааны мах, хатаасан үр болон загас тэдний хоолны гол хэсэг. Тэд мах худалдан авахаас илүү байгалиас агнах нь элбэг ч төдийлөн олдоц багатай байдаг. Тэд хатаасан загсаар хэвчлэн шөл хийж уух нь элбэг ч үүнээс болж хүүхдүүдийнх нь гэдэс байнга өвддөг гэсэн.
Жимс, хүнсний ногоо - 0.51 доллар
Далдуу модны жимс, вандуй, шош гээд тэд олдсноо л хэрэглэдэг. Ихэнхийг нь байгалиас түүдэг. 
Бусад – 0.13 доллар
Наранцэцгийн тос 200 гр-ийг хэрэглэхээс гадна элсэн чихэр, хатаасан халуун ногоо, давс болон цагаан гаа нийтдээ хэрэглэдэг. Тэд долоо хоногт 77 литр "шар ус уудаг. 
Хамгийн үрэлгэн нь Меландерийнх
Германы дундаж орлоготой гэр бүл болох Меландерийнх ам бүл дөрөвүүлээ. Bargteheide хотод амьдардаг.
Долоо хоногийн хүнсний зардал – 375.39 euros 500 доллар
Барилгын инжнер мэргэжилтэй Меландер /48 настай/ эхнэр Сюсан Меландер /43/ болон охин Келли/17/, хүү Финн/9/ нарын хамт амьдардаг. Тэд дэлхийн дундаж орлоготонгуудаас долоо хоногт хамгийн их мөнгө хүнсэндээ зарцуулдаг нь. Тэдний идэх дуртай хоол нь пицца, бяслаг, шар айраг, ундаа, боловсруулсан мах, өндөг аж. 
Үр тариа болон цардууллаг хүнс - 31.98 доллар
 “Алтан талх” хөх тарианы талх таван ширхэг, төмс 3.3 кг, хар талх гурван ширхэг италийн цагаан талх гурван ширхэг, жигнэмэг , бялуу болон цагаан гурил 10.6 кг-ийг хэрэглэдэг.
Цагаан идээ  $64.33
Меландерийн хүүхдүүд сүү тарганд их дуртай тул 10.7 литр сүү, “Onken” тараг 9.9, “Velfrisk Danish” жимсний тараг 2.1, “Langnese” гадил жимсний хольцтой зайрмаг  2.2 кг-ийг хэрэглэдэг. 
Мах, загас өндөг  $51.31
Үхрийн мах 2.6 кг, “Goulash” боловсруулсан мах 2.5 кг, өндөг 12 багцийг болон “Iglo” хөлдөөсөн загас тэдний хоолны ширээнд түлхүү ордог.
Жимс, хүнсний ногоо : $78.10
Тэд амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг хичээдэг. Тэд өөрсдийн эдлэндээ алим, гадил болон усан үзэм тарьдаг тул эдгээрийн худалдан авах шаардлага байдаггүй. Цагаан байцаа нэг ширхэг, улаан лооль 3.3 кг , хөлдөөсөн вандуй 2.2 кг шар сонгино 2.2 кг, өргөст хэмх 2.1кг , шанцай хоёр багц, цагаан лууван 1.1 кг, улаан лууван 9.8 кг болон улаан, шар перец, ногоон сонгино, хатаасан халуун ногоо,  сармис  бага зэрэг хэрэглэдэг.
Бусад  $31.83
Оливийн цэвэр тос 16.9 литр, “Homann” салат амтлагч 10.6, элсэн чихэр 8.8, “Heinz” кетчуп 4, далайн давс 1.1, цэвэр элсэн чихэр 4.4,  цөцгийн тос 4.4, хар чинжүү 1.8 кг  болон 200 грамм орегано хүнсэндээ хэрэглэдэг. 
Амттан: $14.56
Келли, Финн нар амттанд нугасгүй. Тэд шоколад, резинэн чихэр, мөхөөлдөс зэрэгт дээрх хэмжээний мөнгө зарцуулдаг. 
Баярын хоол: $66.78
Тэд долоо хоног бүр гэр бүлээрээ сууж “Dr. Oetker” пицца , хөлдөөсөн “Knorr tortelloni”, “Erbsen-Eintopf” вандуйн шөл, “Bertolli”  улаан лоолийн шүүс, баяслагтай соус, оливийн тосонд шарж, даршилсан улаан лооль иддэг. Меландер ном уншингаа ногооны болон махан салат, зайдас идэх дуртай аж.
Унд: $70.17
“Jakobus” содтой ус, 12 шил,  “Erdinger” шар айраг  10 шил bottles; “Frucht-Oase” жимсний цуглуулга бүхий ундаа 4 шил, “Einbecker Ur-Bock” шар айраг 10, “Quinta Hinojal” улаан вино 4, “Flensburger” шар айраг 8, “Frucht-Oase” жүржийн шүүс 2, “Lavazza” эспрэссо 8.8 литр, жимстэй болон хар цай хэрэглэдэг. 
Амин дэм : $91.01
Донгийн гэр бүл
Өмнөд хөршийн дундаж орлоготой гэр бүл болох Донгийнх ам бүл дөрвүүлээ. Бээжин хотод амьдардаг.
Долоо хоногийн хүнсний зардал - 1,233.76 yuan/$155.06 USD
Донг Ли /39/түүний эхнэр Гоу Юнг Мэ /38/, Донг /13/ Занг Ли /10/ нарын хамт амьдардаг. Тэд амталж шарсан гахайн махыг чихэрлэг болон исгэлэн соустай идэх дуртай. 
Үр тариа болон цардууллаг хүнс $6.52
Будаа 11кг, цагаан талх хоёр ширхэг, франц талх хоёр ширхэгийг хэрэглэдэг.  
Цагаан идээ  $26.29
Тараг 2.1 литр, сүү 10 литр, “Haagen-Dazs” зайрмаг, цөцгийн тос 7.1 кг, болон “Haagen-Dazs” ваниллтай  зайрмаг идэх дуртай.  
Мах, загас, өндөг : $26.97
“Flatfish” гурван кг, гахайн хөл, үхрийн мах, тахиа түлхүү хэрэглэдэг. Мөн есөн хайрцаг өндөг, салмон загас, гахайн толгой, зайдас хэрэглэдэг.
Жимс, хүнсний ногоо $16.45
Тэд төрөл бүрийн жимс, хүнсний ногоо хэрэглэдэг бөгөөд ихэнх нь өөрийн орных.
Бусад  $17.26
“Luhua” самрын тос 1.1 кг; “Hijoblanca” оливийн тос,oz; вандуйн шүүс, 16.9 кг халуун ногооны соус 9.7, салад амтлагч, элсэн чихэр 7.1 кг болон “Maxwell House” кофе хэрэглэдэг.
Амттан  $17.70
Донгын хүүхдүүд чипс, “Xylitol” бохь, “Ferrero Rocher” шоколад, байнга иддэг. 
Түргэн хоол: $9.17
Тэд амралтын өдрүүдэд “KFC” тахианы махан гамбургер болон тахианы махан буррито идэх тун ч дуртай. 
Ундаа $27.95
Усан үзмийн жүүс 2.1 литр, “Asahi” шар айраг 6 шил, “Bright” “Tongyi” жүржийн жүүс, “Coca- Cola”, “Great Wall” хуурай улаан дарс, “Jinliufu” будааны дарс, “Nescafe” кофе хэрэглэх нь элбэг.


Bookmark and Share